
(Bloomberg) -- БНХАУ-ын Төв банк 14 сар дараалан алт худалдан авалтаа нэмэгдүүлж, нөөц нь дээд түвшинд хүрлээ. Өнгөрсөн сард тус банк алтны нөөцөө 30 мянган трой унцаар нэмэгдүүлснээр нийт нөөц нь 1.35 сая унц буюу 42 тонн хүрсэн байна.
Олон улсын томоохон Төв банкнууд 2025 оны сүүлийн сард оны эхний найман сартай дүйцэх хэмжээний алт худалдан авсныг Дэлхийн алтны зөвлөл мэдээлсэн юм. Өнгөрсөн онд алтны үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл энэ онд ч үргэлжлэхээр байна.
Үүнээс гадна 2025 оны алтны үнийн түүхэн өсөлтөөс үүдэн Филиппиний Төв банкны нөөц дэх алтны үнэлгээ 70 хувиар өсжээ.
2025 оны эцсийн байдлаар тус Төв банкны алтны нөөцийн нийт үнэлгээ 18.6 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болж байна. Энэ нь Филиппиний гадаад валютын нийт нөөцийн 17 орчим хувийг бүрдүүлж байгаа аж.