logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    2025 оны IV улиралд “Samsung”-ийн ашиг 3 дахин өссөнөөр $350 тэрбумаар нэмэгдээд буй зах зээлийн үнэлгээ нь дахин өсөх төлөвтэй
    Youkyung Lee, Jeanny Yu
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 08 16:00
    287

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Samsung Electronics”-ийн ашиг өнгөрсөн оны IV улиралд бүх цаг үеийн дээд түвшинд хүрснийг тайлагнав

    (Bloomberg) -- 2025 оны IV улиралд “Samsung Electronics” компани 20 их наяд вон буюу 13.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа тайлагнасан нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт боллоо.

    Дэлхий дахинд хиймэл оюуны дата төвийн эрэлт эрчимжиж байгаатай зэрэгцээд үүнд ашиглагдах санах ойн чипийн үнэ өссөн нь тус компанийн ашиг ийнхүү түүхэн дээд түвшиндээ хүрэхэд голлон нөлөөлжээ.

    Тайлант хугацаанд 93 их наяд воны орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин ашиг нь шинжээчдийн дундаж таамаглалаас ойролцоогоор 208 хувь давж өссөн үзүүлэлттэй байгаа юм.

    Үүнээс гадна “Samsung Electronics” компанийн хувьцааны ханш нь 18 хүртэлх хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд 350 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Энэ нь БНСУ-ын “SK Hynix” компанийг хувьцааны өсөлтөөр давсан тохиолдол боллоо.  Одоогоор “Samsung Electronics”-ийн хувьцааны ханш 1.48 орчим хувиар унаад байна.

    SAMSUNG-GFX.png

    “Samsung Electronics” зэрэг санах ойн чип үйлдвэрлэгчид энгийн бүтээгдэхүүнээс татгалзан, хиймэл оюунд зориулсан өндөр өртөг бүхий чип үйлдвэрлэж байна. Ингэснээр зөөврийн компьютер, серверт ашиглагддаг стандарт санах ойн хомсдол бий болж, үнийн огцом өсөлтийг өдөөж байна гэж БНСУ-ын “CLSA Securities”-ийн шинжээчид тодотголоо.

    2025 оны сүүлийн улиралд л гэхэд энэ түр санах ойн чипийн үнэ 30 гаруй хувиар өсжээ. 2026 болон 2027 оны эхний хагаст ч өндөр хэвээр байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

    Cэтгэгдэл бичих