logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АҮЭБЯ: Монгол Улс хүссэн хүсээгүй Евро-5 стандартын шатахуунд шилжих нөхцөл байдал үүснэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 08 15:00
    338

    Зургийг: С.Батсайхан

    АҮЭБЯ: ОХУ-ын Ангарскийн үйлдвэр 2027, 2028 оноос энгийн АИ-92 автобензин үйлдвэрлэхгүй

    Монгол Улсын шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг нийлүүлдэг ОХУ-ын Ангарскийн үйлдвэр 2027, 2028 оноос энгийн АИ-92 автобензин үйлдвэрлэхээ зогсоохоор төлөвлөж байгааг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам мэдээллээ. Гол нийлүүлэгч үйлдвэрийн бүтээгдэхүүнээс шалтгаалан Монгол Улс хүссэн хүсээгүй Евро-5 стандартын шатахууны хэрэглээ рүү бүрэн шилжих нөхцөл байдал үүсэхээр байгааг тодотгов.

    Үнийн хувьд энгийн АИ-92-оос 450-500 төгрөгийн зөрүүтэй байгаа ч үнийн зөрүүг онцгой албан татвараар зохицуулах боломжтой гэж үзэж байна.

    Евро-5 стандартын шатахуун нь зарцуулалтыг дунджаар гурван хувь бууруулж, хөдөлгүүрийн бохирдлыг 75 хувь хүртэл багасгадаг. Мөн автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95 хувь, нүүрс хүчил болон метан хийг 80 хувь, азотын ислийг 90 хувь хүртэл бууруулдаг болохыг Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам мэдээлжээ.

    Монгол Улс оны эхний сард нийт 287 мянга 860 тонн шатахуун импортлох захиалга өгснөөс 136 мянга 470 тонн нь АИ-92, 148 гаруй тонн нь дизель түлш, 3300 тонн нь АИ-95 автобензин байгаа аж. 

    Нэгдүгээр сарын наймны өдрийн байдлаар шатахууны нийлүүлэлт хэвийн, нөөцөө нэмэгдүүлж байгаа тул нэг болон хоёрдугаар сард шатахууны хомсдол үүсэхгүй. Цаашид нөөцөө тогтмол хадгалж чадвал хавар, зуны улиралд хомсдол үүсгэхгүйг салбарын яам мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих