logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 2025 онд $2.2 их наядаар нэмэгдэв
    Dylan Sloan, Jack Witzig
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 08 09:00
    403

    Зургийг: Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгийн нийт хэмжээ 2025 онд 2.2 их наяд ам.доллароор нэмэгдсэн нь дээд үзүүлэлт болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. Хувьцаа, крипто, үнэт металл гээд бүхий л зах зээл өнгөрсөн онд дорвитой өссөнөөр тэдний хөрөнгийн үнэлгээ дагаад дээшилжээ.

    2024 оны эцсээр Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь тэрбумтнуудын хөрөнгө арвижихад хүчтэй дэмжлэг болж байсан бол 2025 оны дөрөвдүгээр сард АНУ-ын тарифын мэдэгдэл зах зээлийг доргиосноор түр хугацаанд буурах чиглэлд орж байлаа.

    2025 оны эцсийн байдлаар хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгө нийлээд 11.9 их наяд ам.доллароор хэмжигдэж байна.

    unnamed (1).jpg

    Хиймэл оюуны халуурал АНУ-ын мега үнэлгээтэй хувьцаануудын өсөлтийг үргэлжлүүлэн өдөөснөөр 2025 онд технологийн том компаниудын удирдагчид хөрөнгийн өсөлтөөр манлайлсан байна. Тухайлбал: “Bloomberg”-ийн индексэд бүртгэгдсэн хөрөнгийн өсөлтийн нийт дүнгийн 25 орчим хувийг “Oracle”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ларри Эллисон, “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск, “Alphabet”-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пэйж тэргүүтэй найман хүн л бүрдүүлжээ.

    Cэтгэгдэл бичих