logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Эрдэнэс Тавантолгой” ХК: 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр 1072 хувьцааны ногдол ашиг тараахад хүндрэлтэй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 07 15:45
    458

    Зургийг: ett.mn

    “Эрдэнэс Тавантолгой” ХК: 2026 онд 700 орчим тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлнэ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20, 30 жилийн төлөвлөлтөд одоогоос анхаарч, 2030 он гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага байгааг тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу мэдээллээ.

    Тавантолгойн орд нь 8.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд байгуулсан урт хугацаат гэрээний хүрээнд ихэвчлэн хатуу коксжих нүүрс нийлүүлжээ.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 онд 700 тэрбум төгрөгөөс нэг их наяд орчим төгрөгийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

    Тус компани өнгөрсөн хугацаанд 7.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Мөн шахмал түлш үйлдвэрлэхэд “Тавантолгой түлш” компанид 1.5 их наяд төгрөгийн татаас олгожээ.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд 27.5 сая тонн нүүрс борлуулж, улс болон орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлснээ мэдээлсэн. 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр 1072 хувьцааны ногдол ашиг тараахад хүндрэлтэй нөхцөл байдалд байгааг тодотголоо.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу

     

    Cэтгэгдэл бичих