logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    “Berkshire Hathaway”-ийн Гүйцэтгэх захирал Грег Абелийн жилийн цалин 19 хувиар нэмэгдэж, $25 сая болно
    Amanda Cantrell
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 07 13:45
    123

    (Bloomberg) --  2026 оноос “Berkshire Hathaway” компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэх Грег Абелийн жилийн цалинг 19 хувиар нэмэгдүүлж, 25 сая ам.долларыг бэлэн мөнгө хэлбэрээр олгохыг компани мэдэгдлээ.

    Түүнчлэн энэ нь Гүйцэтгэх захирал асан Уоррен Баффетийн олон арван жилийн турш авч байсан жилийн 100 мянган ам.долларын цалинтай харьцуулахад асар өндөр дүн болж байгааг шинжээчид мэдээлж байна.

    Нөгөөтэйгөөр технологийн салбарын бусад томоохон компанийн удирдлагатай харьцуулахад Грег Абелийн цалин харьцангуй бага дүнтэйд тооцогдож байна. Тухайлбал: “Tesla” компанийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн онд Илон Маскийн 10 жилд авдаг нийт урамшууллын багцыг нэг  их наяд ам.доллар болгон батлаад буй. Хэдий тийм боловч тодорхой заасан зорилтуудад хүрсэн тохиолдолд олгох нөхцөлтэй.

    Cэтгэгдэл бичих