logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    “Discord” платформ IPO хийхээр төлөвлөж байна
    Caroline Hyde and Bailey Lipschultz
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 07 11:30
    118

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    (Bloomberg) -- Хүүхэд залуучууд, видео тоглоом сонирхогчид хамгийн ихээр хэрэглэдэг “Discord” платформ IPO хийхээр “Goldman Sachs Group” болон “JPMorgan Chase”-тай хамтран ажиллаж буйг ойрын эх сурвалж мэдээллээ.

    2021 оны санхүүжилтийн үе шатны дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ 15 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан юм. Өдгөө сар бүрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 200 сая даваад буйг 12 дугаар сарын тайландаа тодотгожээ.

    Өнгөрсөн онд технологийн компаниуд АНУ-ын биржүүдэд IPO хийснээр нийт 15.6 тэрбум ам.доллар татан төвлөрүүлснийг Bloomberg-ийн цуглуулсан дата харуулж байна. Энэ нь 2024 оноос хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.

    Энэ онд “Discord”-оос гадна “Motive Technologies”, “Klook Technology” зэрэг платформ IPO хийх хүлээлттэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих