logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Хөдөө аж ахуйг дэмжихээр олгосон ₮175 тэрбумын зээлийн 80 хувь нь хугацаа хэтэрсэн байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 07 10:20
    329

    Зургийг: С.Батсайхан

    ЖДҮХС-аас олгосон хөнгөлөлттэй зээлийн 107.4 тэрбум төгрөг нь найдваргүй авлага болох эрсдэлтэй байна

    “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас хөдөө аж ахуйн дэмжлэг авсан зээлдэгчдийн 78.7 хувь  нь буюу 6300 гаруй зээлдэгч зургаагаас дээш жил зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгааг Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоосон байна. Тухайлбал: зургаагаас есөн жилээр хугацаа хэтэрсэн зээлийн дүн 38.6 тэрбум төгрөг байгаа бол 10-аас дээш жилээр хэтэрсэн нь 46.2 тэрбум төгрөг байгаа аж.

    7-7.JPG

    Гурваас дээш жилээр хугацаа хэтэрсэн зээлдэгч нийт зээлдэгчдийн дийлэнх хувийг эзэлж буй нь зээлийн авлагууд барагдахгүй байх эрсдэл үүсэж болзошгүйг аудитын дүгнэлтэд тодотгожээ.

    Хөдөө аж ахуйг дэмжих чиглэлд нийт 175 орчим тэрбум төгрөгийг 8523 зээлдэгчид олгосон байна. Үүнээс 140.6 тэрбум төгрөгийн 8110 зээл 1-10 жилээс дээш хугацаагаар хэтэрчээ. 

    Компанийн санхүүгийн тайлангаар иргэн, аж ахуйн нэгжээс авах авлага 2023 онд 213.9 тэрбум төгрөг, 2024 онд 194.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсны 11.8 хувийг барагдуулахаар тооцоолсон нь үр дүнтэй төлөвлөлт болж чадаагүй гэж үзсэн.

    Засгийн газрын тогтоолоор 2021 онд “Хөдөө аж ахуйн корпораци”-ийг байгуулсан бөгөөд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг 2023 онд тус корпорацад бүрэн шилжүүлсэн юм.

    Үүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээлийн 107.4 тэрбум төгрөг найдваргүй авлага болох эрсдэлтэй. Нийт зээлийн үлдэгдлийн 57.7 хувь нь хугацаа хэтрээд буй.

    7-8.JPG

    Тус сангаас 2009-2024 онд нийт 370.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1747 зээлдэгчид олгожээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дотоод хяналт шалгалтын газраас хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөд хяналт тавиагүйгээс найдваргүй зээлдэгчдийн тоо өсөхөд нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

    Түүнчлэн Зээлийн батлан даалтын сан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эрхлэх асуудалд хамаарахгүй зарим салбарын зээлд батлан даалт гаргасныг аудитын дүгнэлтэд дурджээ. Тус сангийн нийт батлан даалтын 72.1 хувийг “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлийн батлан даалт эзэлсэн.

    7-10.JPG

    Батлан даалтын дүн нь 290.3 тэрбум төгрөг байна. Үлдсэн хувь нь ипотекийн зээлийн болон үндсэн батлан даалт байгаа аж.

    Зээлийн батлан даалтын сан 2013-2024 оны хооронд 14 мянга гаруй зээлдэгчид 402.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасныг мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих