
Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
(Bloomberg) -- Хэдхэн хоногийн өмнө тонн нь 12 мянган ам.доллар хүрч байсан зэсийн үнэ үргэлжлэн өссөөр мягмар гарагт Лондоны Металлын биржид түүхэндээ анх удаа 13 мянган ам.долларын босго давлаа.
Лондоны Металлын биржид даваа гарагт дөрвөн хувиар өссөний дараа мягмар гарагт дахин 1.5 хүртэлх хувиар өссөнөөр тонн нь 13,187 ам.доллар хүрсэн байна. Ингэснээр зэсийн үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үеэс хойш 20 гаруй хувиар өсөөд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импортод тариф тогтоох болгоомжлол оршсоор байгаа тул арилжаалагчид АНУ-д зэс нийлүүлэхээр яарч, үнэд нь дэмжлэг болж буй.
Мөн АНУ дахь зэсийн үнэ Лондоны бирж дэх үнээс байнга дээгүүр байхад энэ нь нөлөөлж байна.
“АНУ-д нөөц бүрдүүлэлт түүхэн дээд хэмжээгээр өсөж буй нь олон улс дахь зэсийн үнийн хөдөлгүүр хэвээр байна” хэмээн “BMO Capital Markets”-ийн таваарын шинжээч Хелен Амос онцолжээ.