logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хятад аялагчид Вьетнам руу хошуурч, аялал жуулчлалын түүхэн дээд үзүүлэлтэд хөтөлжээ
    Cao Ban
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 06 17:00
    1700

    Зургийг: Nhac Nguyen/AFP/Getty Images/Bloomberg

    Вьетнам улс 2025 онд 21.2 сая орчим гадаад жуулчин хүлээн авсан байна

    (Bloomberg) -- БНХАУ-ын аялагчдын урсгал нэмэгдэж, жуулчдыг татах визийн зөөлөн бодлого хэрэгжүүлсний нөлөөгөөр Вьетнам улсын 2025 онд хүлээн авсан гадаад жуулчдын тоо түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилсэн байна. 

    Зүүн Өмнөд Азийн тус улс өнгөрсөн онд 21.2 сая орчим гадаад жуулчин хүлээн авсан нь өмнөх жилээсээ 20 хувиар өссөн үзүүлэлт болсныг Вьетнамын Үндэсний статистикийн алба мэдээлжээ. Тус улсад цар тахлын өмнө буюу 2019 онд 19 сая жуулчин зочилсон нь өмнөх дээд амжилт байсан юм.

    Вьетнамын энэхүү амжилт нь олон тэрбум ам.доллароор хэмжигддэг Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалд өргөн хүрээний шилжилт явагдаж буйн илрэл болж байна. Бүс нутгийн аялал жуулчлалын халуун цэг Тайландад жуулчдын тоо буурах чиг хандлага ажиглагдаж эхэлжээ.

    Вьетнамд зочлох жуулчдын дийлэнхийг бүрдүүлдэг БНХАУ-ын жуулчдын тоо өнгөрсөн онд 41.3 хувиар өсөж, 5.3 сая хүрсэн байна. Ингэснээр Хятадаас 4.5 сая жуулчин хүлээн авсан Тайланд улсын үзүүлэлтийг давжээ. Хил дээрх мөргөлдөөн, мөн БНХАУ-ын алдартай жүжигчин Тайландад барьцаалагдсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж тус улсад БНХАУ-аас ирэх жуулчдын тоо багассан байна.

    unnamed.webp

    Вьетнам улс аялал жуулчлалыг дэмжих төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлж, тэр дундаа зарим хөгжингүй орнуудын иргэдийг 45 хоног визгүй зорчих боломжтой болгосон юм. Энэ нь Европоос ирэх жуулчдын тоо огцом өсөхөд ихээхэн түлхэц болж, тухайлбал: Польш жуулчдын тоо өмнөх оноос 43 хувиар, Их Британи, Франц, Итали жуулчдын тоо тус тус 25 гаруй хувиар өсжээ. Мөн ОХУ-ын жуулчдын тоо 197 хувиар өссөн байна. 

    НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгааны тайлангаас харвал аялал жуулчлал хамгийн хурдацтай сэргэж буй орнуудын эрэмбийг Вьетнам улс Бразил, Египет, Япон, Этиоп улсын хамт тэргүүлж байна. 

    Тус улсын аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд нэг квадриллион донг буюу 38 тэрбум ам.долларын орлого олсон аж. Харин энэ онд Вьетнам улс 25 сая жуулчин хүлээн авч, орлогоо 1.1 квадриллион донг хүргэхийг зорьж ажиллахыг Аялал жуулчлалын яам нь мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих