logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    “Hyundai Motor” автомашин үйлдвэрлэлд ашиглах хүн дүрст роботыг шинэчлэн танилцуулав
    Hyonhee Shin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 06 13:50
    628

    Зургийг: Boston Dynamics/Bloomberg

    (Bloomberg) -- “Hyundai Motor”-ийн нэгж “Boston Dynamics” 2028 оноос эхлэн автомашины үйлдвэрлэлийн баазуудад ашиглагдах хүн дүрст роботоо танилцууллаа.

    Эхний ээлжид “Atlas” роботыг автомашинд суурилуулах эд ангиудыг зөв дарааллаар өрөх зэрэг олон давтамжтай даалгавруудыг гүйцэтгэхэд ашиглана. Харин 2030 он гэхэд нарийн угсралтын ажилд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа “Hyundai Motor” мэдээлэв.

    “Atlas” хүн дүрст робот нь хүнтэй адил хэмжээтэй, хүрэх мэдрэмж, гар, бүрэн эргэх үе мөчтэй бүтээгджээ. Түүнчлэн 50 кг хүртэлх жин бүхий ачаа өргөх хүчин чадалтай.

    “Hyundai Motor” компани АНУ дахь шинэ үйлдвэртээ жилд 30 мянган робот үйлдвэрлэхийг зорьж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих