
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Банк санхүү
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Б.Бат-Очир
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Б.Бат-Очир
Монгол Улсын ГВАН түүхэндээ анх удаа $7 тэрбум хүрэв
Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 06 09:00
831
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын гадаад валютын албан нөөц долоон тэрбум ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрснийг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сараасаа 19 хувиар буюу ойролцоогоор нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
2025 оны сүүлийн улиралд гол түүхий эдүүдийн экспорт нэмэгдсэн нь гадаад валютын албан нөөц эрс өсөхөд нөлөөлсөн байж болзошгүй байгаа аж. Ялангуяа зэс болон алтны үнэ түүхэн дээд цэгээ шинэчлэхтэй зэрэгцээд худалдан авалтын үнийн дүн өссөн байж болохоор байна.
Төв банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.
Cэтгэгдэл бичих