logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    ЭХЯ: Нийт эрчим хүчний 18.3 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрдүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 05 15:20
    121

    Зургийг: С.Батсайхан

    Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл 2027 онд бүрэн хэрэгжиж дуусна

    Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 18.3 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж буйг Эрчим хүчний яам мэдээллээ. Үүнийг 2030 он гэхэд 30 хувь болгон нэмэгдүүлэх зорилт тавиад байна.

    Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх багц төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн  санхүүжилтийн нийт дүн нь 66.22 сая ам.доллар байгаагаас 40 сая ам.долларыг Азийн Хөгжлийн Банкны зээлээр, 14.6 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ. Харин 5.62 сая ам.долларыг төсвийн санхүүжилтээс бүрдүүлэх юм. Энэхүү багц төслийн хүрээнд Говь-Алтай, Завхан аймагт дөрвөн станц ашиглалтад ороод байна.

    Үүнээс гадна 103 сая ам.долларын Азийн Хөгжлийн Банкны зээл болон буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл ашиглалтад орсон юм.

    Мөн 2025 оны 12 дугаар сарын 31-нд шинэчилсэн мэдээллээр Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон техникийн судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь 2014 оны ТЭЗҮ-ээр 827.6 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжинэ гэж тооцоолсон байдаг. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор ОХУ-д жил бүр төлдөг 48-52 орчим сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэж, валютын гадагш урсгалыг бууруулах боломжтой юм.

    Cэтгэгдэл бичих