
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “Tesla” компани 2025 оны IV улиралд цахилгаан автомашины нийлүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурсныг тайлагналаа. Ингэснээр салбартаа борлуулалтаараа тэргүүлэгчийн байр сууриа алдаж байна. Мөн 2025 оны бүтэн жилийн дүнгээр борлуулалт нь 1.6 сая нэгж болж, есөн хувиар буурчээ. Энэ нь хоёр дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт боллоо.
Үүнтэй харьцуулахад “BYD”-ийн IV улирал болон бүтэн жилийн борлуулалт аль аль нь өссөн байна. Тус компани 2025 онд нийт 2.2 сая нэгж автомашин нийлүүлжээ. Хэдий тийм боловч "2026 онд “Tesla”-ийн хувьцааны гүйцэтгэл борлуулалтаас илүүтэй хиймэл оюун, роботын чиглэл дэх ахиц дэвшлээс хамаарах тул борлуулалтын үзүүлэлт бараг ач холбогдолгүй болсон" гэж салбарын шинжээч Александр Поттер тодотгов.
Дээрх тайланг танилцуулсны дараа “Tesla”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 2.8 хувиар унаад байна.