logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    TMK Energy: "Гурвантэс XXXV" төслийн гарц 5 сар дараалан дээд түвшнээ шинэчиллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 05 13:40
    500

    Зургийг: tmkenergy.com.au

    “TMK Energy” болон “Jade Gas Holdings” компани метан хийн төслийн ахицаасаа танилцуулав

    Монголын метан хийн салбарт төсөл хэрэгжүүлж байгаа, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” болон “Jade Gas Holdings” компани 2025 оны 12 дугаар сарын үйл ажиллагааны явцаа танилцууллаа.

    “TMK Energy” компанийн хувьд 100 хувь эзэмшдэг "Гурвантэс XXXV" төслийн олборлолт нь дахин шинэ дээд түвшинд хүрснийг онцолсон байна. Тайлант хугацаанд тус компани өдөрт 526 метр куб хий олборлосон нь өмнөх сараасаа 13 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

    Ингэснээр хийн гарц нь сүүлийн таван сар дараалан дээд түвшнээ шинэчилж, 2025 оны наймдугаар сартай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн байна.

    "2026 онд төслийн олборлолтын сайн үзүүлэлтээ хадгалж, арилжааны боломжуудыг нээх нь гол зорилго байх болно" гэж “TMK Energy” компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергусон онцолжээ.

    Харин "Улаан нуур" төслийг хэрэгжүүлж буй “Jade Gas Holdings” компанийн хувьд хийн олборлолт нь түр хугацаанд, бага зэрэг удааширсныг мэдээлсэн байна. Тодруулбал: тус компани "HZ-01" цооногтоо засварын ажил гүйцэтгэж, энэ хугацаандаа хийн урсгалыг 700 куб метрт хязгаарласан байна. Харин засварын ажил амжилттай дууссаны дараа “Jade Gas Holdings”  хийн урсгалыг аажмаар нэмэгдүүлж, сарын эцэст 1542 куб метр болгосныг тодотгов. Энэ нь төслийн талбай дахь үйл ажиллагаанд ашиглагдаж буй импортын дизель түлшийг цэвэр эрчим хүчээр орлох хангалттай түвшинд дөхөж байгааг дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих