logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес АНУ-ыг хамтран ажиллахыг уриалав
    Kevin Whitelaw
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 05 11:15
    283

    Зургийг: Juan Barreto/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро баривчлагдсаны дараа тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Делси Родригес АНУ-ыг "хамтын ажиллагааны хөтөлбөр" хэрэгжүүлж, Венесуэлтэй хамтран ажиллахыг уриалсан байна.

    "Бид АНУ-ын Засгийн газрыг олон улсын хууль журмын дагуу хамтын хөгжил цэцэглэлтэд чиглэсэн, урт хугацаанд эв найртай зэрэгцэн оршин тогтнох суурийг бэхжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрт манай улстай хамтран ажиллахыг урьж байна" хэмээн тэрбээр ням гарагт гаргасан эвлэрлийн өнгө аяс бүхий мэдэгдэлдээ дурджээ.

    Түүнчлэн Делси Родригес хоёр улсын хооронд "тэнцвэртэй, харилцан хүндэтгэлтэй" харилцааг бүтээхийг уриалж, энх тайвны төлөө зорин ажиллана гэдгээ бататгасан байна.

    АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилснаар тус улсын дэд Ерөнхийлөгч Делси Родригес сонгууль явуулахгүйгээр засгийн эрхийг авч чадах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

    VENEZUEL-STRIKE-GFX.png

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио одоогоор Венесуэл улсад сонгууль явуулах эсэхийг хэлэлцэхэд хэтэрхий эрт байна гэж мэдэгдээд байна. АНУ-ын зүгээс тусгай явуулж, Николас Мадурог нарко-терроризм буюу хар тамхины наймаа, террорист үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган, баривчилсан юм.

    Бразил, ОХУ, Мексик, Куба, БНХАУ зэрэг Венесуэлийн холбоотон орнууд АНУ-ын үйлдлийг шүүмжилж байна. Тухайлбал: БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын зэвсэгт хүчин тусгаар тогтносон улс болон Ерөнхийлөгчид нь халдсаныг буруутгажээ.

    Венесуэлийн Засгийн газар хэрхэн өөрчлөгдөх нь бүс нутгийн нөхцөл байдалд ихээхэн нөлөөлнө гэдгийг шинжээчид тодотгож буй. Тухайлбал: Николас Мадурогийн дэглэмээс үүдэн, Венесуэлийн олон иргэн өмнөд хөршүүд рүү  дүрвэжээ. Тиймээс Өмнөд Америкийн хэд хэдэн улс хилийн хяналтаа чангатгахаар төлөвлөж байна.

    Газрын тосны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг Венесуэл улс өдөрт 900 мянган баррель газрын тос олборлож, дийлэнхийг нь БНХАУ-д экспортолдог. Дэлхийн түүхий газрын тосны нийлүүлэлтийн нэг орчим хувийг бүрдүүлдэг юм.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

    “Венесуэл улсад аюулгүй, хууль ёсны Төрийн шилжилт явуулах цаг ирэх хүртэл бид тус улсад хяналт тавина. Гол нь АНУ-ын зарчмын дагуу шударга явагдах ёстой. Бидний зүгээс Венесуэлийн ард түмэнд энх тайван, шударга ёс, эрх чөлөөг авчрахыг хүсэж байгаа. АНУ-д амьдарч буй, эх орондоо буцах хүсэлтэй олон мянган венесуэлчууд ч үүнд хамаарна” гэж мэдэгдлээ.

    Үүнээс гадна ам.долларын ханш голлох валютуудын эсрэг холимог үзүүлэлттэй байсан бол АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж бага зэрэг хөдлөөд байна. Хэдийгээр Венесуэл улс газрын тос нийлүүлэгч дэлхийн “Топ 20” улсын тоонд багтдаггүй ч газрын тосны үнийн өсөлт болон үүнээс үүдэх эдийн засаг, инфляцын эрсдэлд нөлөөлөхөөр байна.

    Венесуэл улсын нийслэл Каракас хотноо байрлах газрын тосны дэд бүтцүүд нь АНУ-ын цохилтын улмаас ноцтой хохирол амсаагүйг ойрын эх сурвалжууд мэдээллээ. Хэдий тийм боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд Карибийн тэнгисийн бүсэд хийгдэхээр төлөвлөгдсөн нислэгүүд цуцлагджээ.

    Орон нутгийн цагаар ням гарагийн оройноос нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлсэн ч “American Airlines” зэрэг зарим компани нэмэлт суудлууд гаргах шаардлагатай болсон байна.

    Cэтгэгдэл бичих