logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Уул уурхайн “Топ 50” компанийн үнэлгээ $2 их наяд давав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 05 10:40
    349

    Зургийг: mining.com

    2025 оны IV улирлын байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2.17 их наяд ам.доллар хүрснийг “Mining.com” мэдээллээ. Энэ нь 2025 оны эхнээс 892 тэрбум ам.доллароор эрс өссөн үзүүлэлт болж байна.

    Өсөлтийн дийлэнх нь оны хоёрдугаарт хагаст бий болжээ. Уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ сүүлийн гурван жилийн турш огцом өөрчлөлтгүй байсан юм. Харин өнгөрсөн оны хоёрдугаар хагаст салбарын компаниуд өсөлтөөрөө бусад салбараа гүйцэж ирлээ.

    АНУ зэрэг улс орнууд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх стратеги баримталж байна. 

    “Топ 50” уул уурхайн компаниудын үнэлгээ 70 хувиар өсөхөд үнэт металлуудын үнэ болон зэсийн үнэ огцом өссөн нь гол нөлөө үзүүлсэн ч өргөн хүрээнд нь авч үзвэл төмрийн хүдэр, лити зэрэг чухал ашигт малтмалуудын үнэ ч мөн өссөн хөдөлгөөнтэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих