
Зургийг: С.Батсайхан
Биржийн бус зах зээлд 2025 онд төгрөгийн бондоор 1.6 их наяд төгрөг, ам.долларын бондоор 63.9 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн байна.
Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа 2021 оны есдүгээр сард эхэлснээс хойш компаниудын нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ таван их наяд төгрөгт хүрээд буй. Өнгөрсөн оны эцэст нийт гаргасан бондуудын 47 хувийг бүрдүүлж байсан санхүүгийн салбарын компаниудын эзлэх хувь 2025 онд буурч, бодит эдийн засгийн салбарын компаниуд өрийн хэрэгслийн зах зээлд илүү идэвхтэй оролцож эхэлсэн.
Нийт гарсан төгрөгийн бондын дүн өмнөх оноос бага зэрэг багасаж, бонд гаргалт нээлттэй болон хаалттай зах зээлд удааширсан дүр зурагтай оныг үдэж байна.
Дийлэнх бонд 1-2 жилийн хугацаатай гарсан ба хүүгийн түвшин дунджаар 19.6 хувьтай байгаа.
Энэ онд хаалттай зах зээлд ажиглагдсан хамгийн том өөрчлөлт нь богино хугацаат санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн явдал байлаа. 2024 онтой харьцуулахад нэг жилийн хугацаатай бонд гаргалт хоёр дахин нэмэгдсэнийг тоон мэдээлэл харуулж байна.