
Зургийг: Lauren Petracca/Bloomberg
(Bloomberg) -- Хөрөнгө оруулагчид 2023 онд дэлхий даяар нийлүүлэлт хязгаарлагдмал байна гэж мөрийцөж байгаагаас зэсийн үнэ Шанхайд шинэ дээд цэгт хүрсэн бол Нью-Йоркийн биржид ч мөн адил өсөөд байна.
Тодруулбал, зэсийн үнэ Шанхайн фьючерсийн биржид 2.7 хувиар өсөж, тонн нь анх удаа 100,000 юань буюу 14,230 ам.долларт дөхсөн. Түүнчлэн Нью-Йоркийн Comex бирж дээр бараг дөрвөн хувиар өсөж, фунт нь 5.7855 ам.долларт тогтворжсон нь долдугаар сарын шорт арилжаанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Баасан гарагт зэсийн үнэ ийнхүү өссөн нь алт, мөнгө, платинум зэрэг үнэт металлуудын түүхэн дээд цэгтээ хүрсэн үнийн хөдөлгөөнтэй давхцаж буй.
Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш огцом суларснаар бусад улсын худалдан авагчдын хувьд зэс худалдан авахад харьцангуй хямд болсон. Энэ нь аль хэдийнээ өсөлттэй байсан зэсийн эрэлтийг өдөөж байгаа. Түүнчлэн Д.Трампын тариф бүрэн хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ их хэмжээний зэс импортолж буй нь бусад биржийн нөөцөд сорилт болж байна.
Сүүлийн байдлаар зэсийн фьючерс ханш Шанхайд тонн нь 98,720 юань, Нью-Йоркийн Comex бирж дээр фунт нь 5.767 ам.долларт хадгалагджээ.