
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын эрх баригчид валютын ханший дэмжих чиглэлд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэний дараа воны ханш 11 дүгээр сарын эхэн үеэс хойших дээд түвшиндээ хүрч чангарлаа.
Зул сарын баярын дараа оншор зах зээлийн арилжаа нээгдсэнээр вон сүүлийн байдлаар ам.долларын эсрэг 1.2 хувиар чангарч, спот ханш нь 1429 нэгжийн түвшинд хүрчээ. Харин лхагва гарагийн арилжаагаар 2.3 хувиар өссөн хөдөлгөөнтэй байсан юм.
Ханшийг тогтворжуулах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого зах зээлд тодорхой хэмжээнд нөлөөллөө өгч байна. Хэрэв воны ам.доллартой харьцах ханш 1415 нэгжээс доош түвшинд орсон тохиолдолд ханшийн өсөлт ирэх онд ч үргэлжлэх боломжтой гэж Oversea Chinese Banking компанийн шинжээчид мэдээлсэн.
Лхагва гарагт бодлого боловсруулагчид гадаад валютын зах зээлийн тогтворжуулах хүрээнд татварын шинэ багц арга хэмжээг зарласан. Мөн БНСУ-ын Үндэсний тэтгэврийн үйлчилгээний сангаас валютын хеджийн шинэ стратегийг хэрэгжүүлж буй юм.