logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ: “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн энгийн хувьцааны 49 хүртэлх хувийг нэмж гаргана
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 25 16:44
    335
    “Төрийн банк” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг 51 хувиас багагүй байхаар төлөвлөжээ

    Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудыг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцаа нэмж гаргах ажлын хүрээнд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн энгийн хувьцааны 49 хүртэлх хувь, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн хувьцааны 34 хүртэлх хувийг нэмж гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр төрийн эзэмшил 51-66 хувиас багагүй байна. Хувьцааг ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын хөрөнгө оруулагчдад тэргүүн ээлжинд санал болгох аж.

    TUK TUSGAI.png

    Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 15 хүртэлх хувь, “Шивээ-Овоо” ХК-ийн 49 хүртэлх хувь, “Багануур” ХК-ийн 24 хүртэлх хувийн хувьцааг нэмж гаргана. Харин “Төрийн банк” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааг 51 хувиас багагүй хэмжээнд үлдээх бол Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшлийн 45 хүртэлх хувийг биржээр арилжаалахаар төлөвлөжээ.

    Үүнээс гадна Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК болон МИАТ компанийн 49 хүртэлх хувийг олон нийтэд санал болгоно. Эхний ээлжинд энгийн хувьцааны тодорхой хэсгийг стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагчдад санал болгох ба дараа нь хувьцаа нэмж гарган олон улсын биржээр нээлттэй худалдахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ.

    Cэтгэгдэл бичих