logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    BlackRock: Хиймэл оюуны салбарын хувьцаанууд 2026 онд зах зээлийн дунджаас давж өснө
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 25 15:06
    234

    Зургийг: Bing Guan/Bloomberg

    Ирэх онд бондын нийлүүлэлт өсөж, өгөөжийн түвшин нэмэгдэхээр байгааг тодотгожээ

    BlackRock компани 2026 оны олон улсын хөрөнгө оруулалтын төлөвөө танилцууллаа. Ирэх оноос хиймэл оюуны салбарын зарцуулалт макро эдийн засгийн түвшинд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхээр байгааг тайландаа онцолсон.

    Цаашлаад 2030 он хүртэл тус салбарын компаниуд 5-8 их наяд ам.долларын хөрөнгийн зардалтай байх төсөөллийг гаргажээ. Мөн 2026 онд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байгаа тул хиймэл оюуны хувьцаанууд зах зээлийн дундаж өсөлтийг давна гэсэн зөвлөмж өгсөн юм.

    Мөн эдгээр үлэмж зардлын санхүүжүүлэлт нь кредит зах зээлд хүүгийн түвшинг дээшлүүлж, хөрөнгө оруулагчдад богино хугацаанд ашигтай байх боломжийг бүрдүүлэхээр буйг онцолжээ. Гэхдээ гол хөшүүрэг нь нэмэгдэж буй компаниуд аливаа төсөв болон бодлогын шокод илүү мэдрэг байхыг  анхааруулсан.

    Үүнээс гадна Азийн хөрөнгийн зах зэлээс Японы хувьцаануудын өсөлт үргэлжилж, ирэх онд ч гэсэн дунджаас дээгүүр байх хүлээлттэйг танилцуулсан. Харин Европоос санхүү, эрчим хүч болон эрүүл мэндийн салбарын хувьцаануудыг онцолжээ.

    Түүнчлэн бондын зах зээлд хөгжиж буй орнуудын бондод хөрөнгө оруулахад таатай нөхцөл үүсээд буйг сануулсан.  АНУ-ын Төв банкны бодлогын хүү буурч, ам.долларын ханш суларсантай зэрэгцээд эдгээр улсын зээлжих зэрэглэл ахиж, төсөв болон мөнгөний бодлого сайжирснаар өндөр өгөөжтэй бондуудын хөрөнгө оруултад нааштай жил тохиож буйг BlackRock онцолж байна.

    Cэтгэгдэл бичих