logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ түүхэн дээд цэгтээ хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 25 14:11
    283

    Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg

    Банкнууд болон уул уурхайн компаниудын хувьцааны ханш өсөлттэй байна

    Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ түүхэн дээд цэгтээ хүрлээ.

    12 дугаар сарын 24-ны лхагва гарагийн арилжаагаар ТОП-20 индекс түүхэн дээд цэгтээ ойртохын зэрэгцээ МХБ дэх компаниудын зах зээлийн үнэлгээ 13.78 их наяд төгрөгт хүрч, энэ оны II сарын 17-нд тогтоосон дээд цэгээ шинэчлээд байна.

    MARKETCAP-GFX.png

    Оны эхээр хэд хэдэн хувьцаанууд ханшийн дээд түвшиндээ хүрч, хөрөнгийн зах зээл огцом өсөлттэй байх үед нийт зах зээлийн үнэлгээ 13.75 их наяд төгрөг болж байв. Түүнээс хойш 10 сарын дараа ийнхүү дээд үзүүлэлтээ шинэчилж байна.

    Томоохон компаниудын хувьцааны ханш оны сүүлээр өсөлттэй байгаа нь гол жин дарж байна. Хүлээлт өндөртэй хөрөнгө оруулагчид оны эцсийн тайлангаас өмнө хувьцааны зах зээл руу орж, хямдруулалттай байгаа банкны салбарын хувьцаануудын худалдан авалт эрчимжиж буй дүр зурагтай.

    MINING-GFX.png

    Түүнчлэн уул уурхайн салбарын хувьцаанууд өсөх чиглэлд байна. МХБ-д бүртгэлтэй хамгийн том уул уурхайн компани болох Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш IV сарын доод цэгээсээ 23.5 хувиар өсжээ. Харин аравдугаар сар хүртэл огцом өссөн ч түүнээс хойш царцаад байсан Эрдэнэ Ресурс Девелопмент ХК-ийн хувьцааны ханш өчигдрийн арилжаагаар сүүлийн хоёр сар орчмын дээд цэгтээ хүрсэн байна.

    Cэтгэгдэл бичих