
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
(Bloomberg) -- Хятадын Jiangxi Copper компани Австралийн зэс олборлогч “SolGold”-ийг нэг тэрбум гаруй ам.доллароор худалдан авах гэрээ байгуулжээ.
“SolGold” компани нь “Jiangxi Copper”-ийн өмнөх хоёр удаагийн саналд татгалзсан. Харин энэ удаа нэгж хувьцааг нь 0.28 фунт стерлингээр худалдан авах саналыг зөвшөөрсөн аж.
Ингэснээр компанийг 867 сая фунт стерлинг буюу 1.17 тэрбум ам.доллароор үнэлж байгаа. Энэ нь өнгөрсөн сард анх худалдан авах санал тавьхаас өмнөх ханшаас нь 43 хувиар өндөр үнэлгээ болсныг талууд мэдээлжээ.
Энэхүү хэлцэл нь металлуудын үнэ түүхэн дээд цэгээ шинэчилж байгаа энэ үед зэсийн уурхай худалдан авах сонирхол огцом нэмэгдэж буйн нэг жишээ юм. Эрчим хүчний шилжилтийн хүрээнд дэлхий даяар зэсийн хомсдол үүсэж болзошгүй гэсэн таамаглал нэмэгдэж буй.
Ингэснээр томоохон уул уурхайн компаниудын хэлцэл эрчимжээд байна. Үүний өмнө “BHP” компани “Anglo American”-ийг худалдан авах санал тавьсан ч бүтэлгүйтсэн юм.