
Зургийг: Sumit Dayal/Bloomberg
(Bloomberg) -- 2025 онд дэлхийн хэмжээнд цэвэр эрчим хүчний шилжилтийн хүрээнд зарцуулсан нийт хөрөнгө оруулалт 2.2 их наяд ам.доллар болж, шинэ дээд түвшинд хүрснийг Лондонд төвтэй “ECIU” ашгийн бус байгууллага мэдээллээ.
Тус үзүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс бүрэн хамгаалахад хангалттай бус ч гэлээ өмнөх үзүүлэлттэй харьцуулахад тодорхой ахиц гарсныг харуулж байна.
Гол тоо, баримтуудаас харвал, энэ онд олон улсын хэмжээнд цэвэр технологийн хөрөнгө оруулалт шатах түлшний салбараас хоёр дахин өндөр байсан. Тэр дундаа БНХАУ, Европын Холбоо, АНУ, Энэтхэг улсад хөрөнгө оруулалт дунджаар 2.6 дахин өндөр буй.
Салбараар нь харвал сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулалт 2025 оны эхний хагаст 386 тэрбум ам.доллар хүрч, жилийн дүнгээр 10 хувиар өсжээ.
Харин Монгол Улсын хэмжээнд 2024 оны статистик мэдээллээр нийт 181.8 мВт хүчин чадал бүхий 10 нарны цахилгаан станц, 155 мВт бүхий гурван салхин цахилгаан станц ажиллаж буйг Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлсэн.
Эдгээр сэргээгдэх эрчим хүчний төсөлд нийт 533 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, салхин цахилгаан станцын төслүүдэд ойролцоогоор 364 сая ам.долларыг, нарны цахилгаан станцын төслүүдэд 169 сая ам.долларыг хөрөнгө оруулжээ.