logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Tepco дэлхийн хамгийн том атомын цахилгаан станцын үйл ажиллагааг ирэх сард сэргээнэ
    Yusuke Maekawa
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 24 16:41
    296

    Зургийг: Soichiro Koriyama/Bloomberg

    Японы Засгийн газар ногоон шилжилт, эрчим хүчний аюулгүй байдалд цөмийн эрчим хүчийг чухал нөлөөтэй гэж үзэж байна

    (Bloomberg) -- Японы Tokyo Electric Power компани 2026 оны нэгдүгээр сараас дэлхийн хамгийн том атомын цахилгаан станцын үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байна.

    2011 онд Фүкүшимагийн ослын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан Япон улсын хувьд түүхэн эргэлтийн мөч тохиож байна. Лхагва гарагт Tepco компанийн Ерөнхийлөгч Томоаки Кобаякава  сэтгүүлчдэд "Нийгата мужид байрлах Кашивазаки Карива атомын цахилгаан станцын VI реакторыг нэгдүгээр сарын 20-ны өдөр дахин нээхээр төлөвлөж байна" гэж мэдээлсэн.

    Энэ долоо хоногийн эхээр Нийгата мужийн захиргаанаас тус цөмийн байгууламжийг дахин ажиллуулах зөвшөөрлийг албан ёсоор олгосон юм. Японы Засгийн газар нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилтод хүрэхэд цөмийн эрчим хүчийг чухал нөлөөтэй гэж тооцож буй.  

    Бараг 15 жилийн өмнө газар хөдлөлт, цунамигийн улмаас Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцад осол гарах үед тус станцын үйл ажиллагааг хариуцаж байсан Tepco компанийн хувьд энэ нь чухал ач холбогдолтой үйл явдал болж байгаа. Хиймэл оюуны тэсрэлтийн үед тус компани удахгүй нээх станцынхаа хажууд дата төв, устөрөгчийн үйлдвэр барихаар төлөвлөж буйг “Nikkei” сонин мэдээлж байсан.

    2024 онд Японы Засгийн газар цөмийн эрчим хүчийг хязгаарлах бодлогоо цуцалснаас хойш нэг жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш 40 гаруй хувиар өсжээ.

    Cэтгэгдэл бичих