
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Төсөв
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
П.Тунгалаг
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
П.Тунгалаг
ЗГ: Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 24 16:16
138
Зургийг: Bloomberg TV Mongolia
Жижиг, дунд ААН-үүд татварын 90 хувийн буцаалт эдлэх босгыг ₮2.5 тэрбум болгоно
Засгийн газрын хуралдаанаар татварын багц хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Энэ хүрээнд Татварын ерөнхий хуулиас гадна Аж ахуйн нэгж болон Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан. Үүнд:
- ААН-үүд 25 хувиар татвар төлөх босгыг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна;
- Жижиг дунд ААН-үүдийн 90 хувийн татварын буцаан олголт эдлэх босгыг 2.5 тэрбум төгрөг болгож, эхний гурван жилд 90 хувь, дараагийн гурван жилд 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ;
- 400 сая төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч НӨАТ-ыг хялбаршуулсан горимоор төлнө;
- Иргэдийн сарын худалдан авалтын дүнгээс хамаарч НӨАТ-ыг 20-100 хувиар буцаан олгоно;
- Гааль дээр НӨАТ авахгүй, хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Баримтгүй худалдан авалт бэлэн бусаар хийсэн бол үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж тооцно;
- Татварын өртэй ААН-үүдийн дансыг бүрэн хаахгүй, 20 хувийг бүтүүмжлэхгүй үлдээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
Мөн Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэдэд 15 сая төгрөг хүртэл татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлт оруулсныг Сангийн яам мэдээллээ.
Ингэснээр иргэн, ААН-үүдийн татварын ачааллыг 2.6 орчим их наяд төгрөгөөр бууруулж, төсөвт дөрөв хүртэл их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ.
Cэтгэгдэл бичих