logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Метро төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 24 14:56
    94

    Зургийг: ulaanbaatar.mn

    Төсөл хэрэгжсэнээр авто замын түгжрэлийг 18 хувиар бууруулах юм

    Нийт 2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих метро төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр зарлагдлаа.

    “Улаанбаатар метро” төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр шатны тендерийг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн. Тус тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ-ын 27 ААН материалаа ирүүлсэн юм.

    Тэгвэл өнөөдөр хоёрдугаар шатны тендерийг “EPC+F” нөхцлөөр материалаа ирүүлсэн 27 оролцогчийн дунд зарлаж байна. Уг тендерийг хоёр багцтай зарлаж буй. Тухайлбал, “Багц I”-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг байна. Үүнээс гүйцэтгэгч төсөвт өртгийн 85 хувийг санхүүжүүлэх саналыг тендерийн хамт хүргүүлэх бөгөөд үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх юм.

    Харин төслийн “Багц II”-ын тендерийг 2026 оны IV улиралд зарлахаар төлөвлөжээ.

    Метро төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 18 хувиар бууруулна гэж тооцоолсон. Метро нь Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 км урт, нийтдээ газар доогуур 20-30 метр гүнд явна. Ингэснээр Толгойтоос Амгалан чиглэлд дунджаар 2.5 цаг зарцуулж хүрдэг байсан бол 32 минутад зорчдог болох аж.

    Cэтгэгдэл бичих