
Зургийг: Gabby Jones/Bloomberg
(Bloomberg) -- Бондуудын өгөөж буурч эхэлснээр АНУ болон Европын компаниуд ирэх онд хамгийн их хэмжээний бонд гаргахаар бэлтгэж эхэллээ.
Тодруулбал, 2026 онд 2.3 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн бонд зах зээлд нийлүүлэгдэнэ гэж “Morgan Stanley”-ийн стратегичид таамаглаж буй. Үүний гол хөдөлгөгч хүч нь хиймэл оюуны төслүүд, дахин санхүүжүүлэлт болон нэгдэн-нийлэх хэлцлийн санхүүжилт байх аж.
Гэхдээ хиймэл оюуны хөөсрөлийн эрсдэл нэмэгдсээр байгаатай зэрэгцээд хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжийг шаардаж эхлэхээр байна.
Мөн “reverse yankee” гэх нэршилтэй АНУ-ын компаниудын еврогоор нэрлэгдсэн бонд гаргалт шинэ дээд цэгт хүрэх төлөвтэй байна. Энэ онд л гэхэд 188.1 тэрбум еврогийн бонд гарсан бөгөөд 2026 онд энэ дүнг давах хүлээлттэй буй. Шинжээчдийн үзэж байгаагаар ам.доллар еврогийн хослол нь АНУ-ын үнэт цаас гаргагчдад таатай нөхцөл бүрдүүлж байгаа аж.
Хиймэл оюуны тэсрэлтээс гадна ирэх онд компаниуд нэг их наяд гаруй ам.долларын хугацаа нь дуусаж буй бондоо дахин санхүүжүүлэх шаардлагатайг “JPMorgan” мэдээлжээ.