logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Алт, мөнгөний ханш түүхэн дээд цэгээ дахин шинэчлэв
    Mark Burton, Robin Paxton, Yvonne Yue Li
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 24 11:53
    276

    Зургийг: Angel Garcia/Bloomberg

    Алт, мөнгө аль аль нь 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жилээ үдэх төлөвтэй

    (Bloomberg) -- Геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэнээс гадна АНУ-ын Төв банк бодлогын хүүг бууруулах магадлалтай байгаагаас алт, мөнгөний үнэ бүх цаг үеийн дээд цэгээ шинэчлэн тогтоолоо.

    Тодруулбал, гурван өдөр дараалан ногоон бүсэд хадгалагдсан алтны спот ханш бараг нэг хувиар өссөнөөр анх удаа унц нь 4,500 ам.доллар давсан. Харин мөнгөний ханш 3.7 хувиар өсөж, унц нь 70 ам.доллар давжээ. Алт, мөнгө аль аль нь 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жилээ үдэх төлөвтэй байгаа.

    Сүүлийн байдлаар алт унц нь 4,511.91 ам.доллар, мөнгө 72.15 ам.долларт арилжаалагдаж байна.

    GOLD-GFX.png

    Үүнтэй зэрэгцэн платинумын ханш анх удаа унц нь 2,300 ам.доллар давж, түүхэн дээд цэгээ дахин шинэчилсэн. Тус үнэт металл нь 10 өдрийн арилжаагаар дараалан өссөн нь 2017 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн өсөлт болжээ. Сүүлийн байдлаар платинумын үнэ 2.2 хувиар өссөнөөр 2,340.52 ам.долларт хадгалагдсан юм.

    Есдүгээр сараас хойш гурван удаа бодлогын хүүг бууруулсан АНУ-ын Төв банк ирэх сард ч мөн бууруулна гэх хүлээлт зах зээлд давамгайлж байна.

    Cэтгэгдэл бичих