logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Huawei Maextro S800” Хятадад хамгийн өндөр борлуулалттай тансаг автомашин болов
    Linda Lew
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 24 11:20
    313

    Зургийг: Huawei Technologies

    "Maextro"-ийн эхлэх үнэ 708,000 юань, хамгийн тансаг хувилбар нь 1.02 сая юань хүрдэг аж

    (Bloomberg) -- Huawei Technologies компанийн ультра-тансаг зэрэглэлийн "Maextro S800" седан автомашин БНХАУ-д ихээхэн алдаршиж, "Porsche Panamera", "Mercedes-Benz S-Class" зэрэг 100 мянган ам.доллароос дээш үнэтэй бүх автомашиныг борлуулалтаараа илүүрхэх болжээ.

    Өнгөрсөн тавдугаар сард анх худалдаанд гарч байсан "Maextro"-ийн борлуулалт есдүгээр сар гэхэд тус ангиллын бусад автомашиныг гүйцэж, түүнээс хойш тэргүүллээ улам холдуулсныг ECC Intelligence-ийн дата харуулж байна. Ингэснээр БНХАУ-ын автомашины зах зээлд гадаадын брэндүүд ноёрхсон хэвээр байсан цөөн хэдэн секторын нэгийг дотоодын үйлдвэрлэгч эзэлсэн нь энэ боллоо.

    "Удирдаач" гэсэн итали үгээр нэрлэгдсэн "Maextro"-ийн эхлэх үнэ 708,000 юань, хамгийн тансаг хувилбар нь 1.02 сая юань хүрдэг байна. Харьцуулбал "Panamera"-ийн үнэ Хятадад 1.1 сая, "Maybach S Class" 1.47 сая, "Rolls-Royce Phantom" 8.47 сая юаниас тус тус эхэлдэг аж.

    БНХАУ-ын технологийн топ компаниудын нэг Huawei тус автомашиныг "Anhui Jianghuai Automobile Group" буюу JAC компанитай хамтран үйлдвэрлэдэг. "Maextro S800" нь цахилгаан хөдөлгүүрт сонголттой, 210 км/цагийн дээд хурдтай, гурван дэлгэцээс бүрдсэн хянах самбар, 40 инчийн проектор, автомат хаалга, 30 гаруй сенсороор тоноглогджээ.

    Cэтгэгдэл бичих