logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Пентагон: БНХАУ хилийнхээ ойролцоо тив алгасагч 100 гаруй пуужин байрлуулсан байж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 24 11:03
    508

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын цөмийн цэнэгт хошууны нөөц нь 600 орчимд хүрсэн байна

    БНХАУ шинээр байгуулсан пуужингийн гурван бааздаа 100 гаруй тив алгасагч баллистик пуужин (ICBM) байрлуулсан байж болзошгүй талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны тайланд дурдсаныг Reuters агентлаг мэдээлсэн байна.

    Тодруулбал, хатуу түлшээр ажилладаг "DF-31" пуужингуудыг Монгол Улстай залгаа хилийн ойролцоо орших баазуудад байрлуулсан байх магадлалтайг дурдсан ч цохилт өгөх аливаа боломжит цэгүүд байгаа эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна. Мөн Пентагон уг тайлангаа хууль тогтоогчдод илгээхээс өмнө өөрчлөлт оруулах боломжтойг АНУ-ын албаныхан мэдээлжээ.

    Тайланд мөн БНХАУ-ын цөмийн хөтөлбөрийн тэлэлт үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны байдлаар цөмийн цэнэгт хошууны нөөц нь 600 орчимд хүрснийг дурдсан байна. Харин 2030 он гэхэд 1000 гаруй цөмийн цэнэгт хошуутай болно гэж тооцоолжээ.

    Цөмийн хөтөлбөрийнх нь тэлэлт, шинэчлэлийн талаар мэдээллүүдийг Бээжингийн зүгээс "БНХАУ-ын нэр хүндийг гутааж, гүтгэж, олон улсын тавцанд санаатайгаар худал мэдээлэл тараах оролдлого" хэмээн үгүйсгэж байв. Мөн Хятад улс "өөрийгөө хамгаалах зорилготой цөмийн стратеги, цөмийн зэвсэг эхэлж ашиглахгүй байх бодлого" баримталдаг болохыг АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих