logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Ам.доллар 2017 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй жилээ үдэх төлөвтэй
    Vassilis Karamanis, Alice Atkins, Anya Andrianova
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 24 09:25
    263

    Зургийг: Bloomberg Creative Photos

    Bloomberg Dollar Spot Index 10 дугаар сарын эхэн үеэс хойших доод түвшинд хүрэв

    (Bloomberg) -- Ам.долларын ханш сүүлийн найман жил дэх хамгийн тааруу үзүүлэлттэй жилээ үдэх төлөвтэй байна. Энэхүү уналт нь 2025 оны сүүлээс ирэх онд ч хүртэл үргэлжлэх эрсдэлтэй гэж арилжаанд оролцогчид үзэж буй.

    Ам.долларын ханшийн хөдөлгөөнийг илэрхийлдэг Bloomberg Dollar Spot Index мягмар гарагт 0.4 хувиар унаж, 10 дугаар сарын эхэн үеэс хойших доод түвшинд хүрсэн.

    DOLLAR.png

    Өнгөрсөн улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжсэнтэй зэрэгцээд ам.доллар уналтаа хэсэгчлэн нөхсөн. Гэхдээ бүтэн жилийн дүнг харвал 2025 онд Bloomberg Dollar Spot Index ойролцоогоор найман хувиар буурсан тул 2017 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлтээ жилийг үдэх нь тодорхой болж буй. “2026 онд ам.долларын ханш үргэлжлүүлэн сулрах ч уналт харьцангуй бага түвшинд байна гэж Pioneer Investments компанийн шинжээчид мэдээлсэн. Энэ сард л гэхэд ам.долларын ханш нэг хувиас дээш дүнгээр унаад байгаа.

    Нөгөө талд, Канадын эдийн засаг сэргэснийг тоон мэдээлэл харуулсны дараа канад долларын ханш өссөн дүр зурагтай буй.  Ингэснээр “Их 10”-ын бүлгийн гишүүн орнууд дундаас энэ онд хамгийн өндөр өсөлттэй валют болохоор байна.

    Түүнчлэн Шведийн крон 2022 оноос хойших хамгийн өндөр түвшиндээ хүрээд буйг мөн онцолж болох юм.

    Cэтгэгдэл бичих