logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Дэлхийн банк: Монгол Улс хот, хөдөөгийн хөдөлмөрийн зах зээлийн зөрүүг багасгах хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 23 15:57
    208

    Зургийг: mongolia.gov.mn

    Монгол Улсад 55-64 насныхан дунд ажилгүйдэл харьцангуй бага байна

    Хүн амын өсөлт удаашрах, залуучуудын эзлэх хувь аажмаар буурах хандлагатай байгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх хамгийн том сорилт болохоор байгааг Дэлхийн банкны Хөдөлмөрийн зах зээлийн төлөвийн тайланд онцолж байна.

    Мөн тус тайланд Монгол Улсад дээд боловсрол эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа ч хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар дутмаг хэвээр байгааг тодотгожээ. Ялангуяа дижитал, аналист, асуудал шийдвэрлэх болон техник мэргэжлийн нарийн ур чадвартай хүмүүс дутагдаж байгааг дурдсан байна.

    Монгол Улсад ажил эрхэлж буй хүн амын эзлэх хувь нь 60-70 хувьтай байгаа. Энэ нь Зүүн Ази, Номхон далайн бүсдээ хамгийн бага үзүүлэлттэй орнуудын нэгт тооцогдохоор дүн юм. Мөн хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь хамгийн их буюу 4 хувиар буурсан улсаар нэрлэгдэж байна.

    Ерөнхийдөө бүс нутгийн орнууд дунд залуучуудын ажилгүйдэл хамгийн өндөр оронд Монгол Улс тооцогдож буй. Гэхдээ 55-64 насныханы ажилгүйдэл харьцангуй бага байгааг онцолж болно. Ажиллах насны хүн амын 25-аас дээш хувь нь дээд боловсролтой ч орчин үеийн эдийн засгийн нөхцөлд энэ нь тийм ч хангалттай үзүүлэлт биш гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих