
Зургийг: statebank.mn
Монголын хөрөнгийн биржтэй зэрэгцээд Төрийн банк ХК нь бирж дээр бүртгэлтэй болж, таван хувь нь олон нийтийн эзэмшилд шилжиж байсан юм. Банкны реформийн хүрээнд Төрийн банк ХК нь хамгийн анхны нээлттэй банк болсон бөгөөд олон нийтээс 25 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байсан.
Тус банк анх хувьцаагаа санал болгосноос хойш хувьцааны ханш нь 21 хувиар буураад буй. Энэ нь банкнуудын хувьд нийтлэг үзэгдэл болоод байгаа. Одоогийн байдлаар Төрийн банкны зах зээлийн үнэлгээ нь 351.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Тус банкны таван хувь нь 11,500 гаруй хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг. Хөрөнгө оруулагчид төрийн өмчит компаниудын удирдлагад оролцохуйц хэмжээний хувь эзэмшил санал болгодоггүй талаар шүүмжлэлттэй ханддаг. Харин одоо Төрийн банк нэмж хувьцаа гаргах тохиолдолд энэ дүр зураг өөрчлөгдөхөөр байгаа. Түүнчлэн одоогийн хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй болох юм.