
Зургийг: Milan Jaros/Bloomberg
(Bloomberg) – Геополитикийн эрсдэлүүд болон бодлогын хүүг бууруулах хүлээлт зэргээс үүдэн алтны ханш энэ онд 50 удаа түүхэн дээд цэгээ шинэчиллээ. Даваа гарагийн арилжаагаар 2.4 хувиар өссөн алтны ханш мягмар гарагт 1.2 гаруй хувиар өсөөд байна.
Сүүлийн байдлаар унц нь 4497 ам.долларт буюу түүхэн дээд түвшинд хүрсэн. Энэ нь сүүлийн нэг сар гаруй хугацаан дахь хамгийн өндөр арилжааны нэг өдрийн өсөлтөд тооцогдож байна.
Он гарснаас хойш алтны ханш 70 гаруй хувиар чангарсан бөгөөд 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жилийг үдэх төлөвтэй байгаа. Төв банкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлснээс гадна алтны ETF урсгал нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлж буй.
Үүнтэй зэрэгцэн Goldman Sachs зэрэг хэд хэдэн томоохон банк 2026 онд алтны үнийн өсөлт үргэлжилнэ гэж таамаглаж байна.