
Зургийг: Benjamin Fanjoy/Bloomberg
(Bloomberg) -- Alphabet цэвэр эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч Intersect Power компанийг 4.75 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэлд хүрснээ мэдээллээ. Энэ нь “Alphabet”-ийн хувьд хиймэл оюунд зориулсан дата төвүүдээ өргөжүүлэх чиглэлд хийсэн хамгийн өндөр дүнтэй хэлцлүүдийн нэг болж байна.
Худалдан авалтын хүрээнд Alphabet нь “Intersect Power”-ийн хөгжүүлэлтийн платформ, багийг авч, “Google”-тэй хамтарч буй төслүүдэд ашиглах аж. Intersect одоогоор 7.5 гигаватт нарны эрчим хүч, хадгалах суурилуулсан хүчин чадалтай бөгөөд хүчин чадлыг найман гигаваттаар нэмэгдүүлэх төсөл хөгжүүлэлтийн шатандаа явж буй. Тус компанийн гол үйл ажиллагаа нь АНУ-ын Техас мужид төвлөрдөг.
“Intersect Power”-ийн хэлцэл нь технологийн аварга компани томоохон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч компанийг худалдан авсан анхны тохиолдолж болж буйг “Wood Mackenzie”-ийн шинжээч тодотгосон. Мөн энэ нь “Google”-ийн дата төвүүдээ сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг бататгаж буйг онцолжээ.