logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьд 2025 он эрс хэлбэлзлийн жил болов
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 22 14:46
    225

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    2025 онд S&P 500 индекс жилийн дүнгээр 16 хувиар өсөөд байна

    Д.Трампын тарифын улмаас энэ оны дөрөвдүгээр сард S&P 500 индекс огцом унасан ч удалгүй худалдааны хэлэлцээрүүд хийгдсэнээр эргэн сэргэж, зургадугаар сарын сүүл гэхэд хиймэл оюуны тэсрэлтийн нөлөөгөөр удаа дараалан дээд цэгээ шинэчилсэн юм.

    Ингэснээр АНУ-ын хувьцаануудын ханшийн хэлбэлзлийг харуулдаг Cboe Volatility Index дөрөвдүгээр сарын эхэн үед 50 нэгжийн түвшинг давж, цар тахлын үеэс хойших дээд цэгтээ хүрчээ. Харин Д.Трамп улс орнуудад тогтоосон тарифыг гурван сарын хугацаанд хойшлуулсны дараа тус индекс 5 дугаар сард эргэн 20 нэгжийн түвшинд тогтворжсон юм.

    S&P500-GFX.png

    АНУ-ын улс төрийн шинжтэй шийдвэрүүдээс үүдэн хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд ийм хэмжээгээр огцом хэлбэлзсэн удаагүйг Truist Advisory Services компанийн Стратегич Кейт Лернер онцолсон.

    Сүүлийн саруудад S&P 500 индексэд эргээд өсөлт давамгайлж, оны эхнээс 16 хувиар эрчимжээд байна. Үүнд компаниудын ашиг орлогын төсөөллүүд болон хиймэл оюунд чиглэсэн зарцуулалт нэмэгдсэн нь голчлон нөлөөлснийг салбарын шинжээчид мэдээлж байгаа. Ингэснээр тус индекс гурав дахь жилдээ хоёр оронтой тоогоор өсөх боломж бүрдсэнийг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих