logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    МХБ: Өнгөрсөн долоо хоногт ₮266.3 тэрбумын УУБ арилжаалагдсан
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 22 14:22
    249

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    МХБ дээр арилжаалагдаж буй төмрийн хүдрийн үнэ оргил цэгтээ ойрхон хэвээр байна

    Өнгөрсөн долоо хоногт сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр дүнтэй уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хийгдлээ. 12 дугаар сар гарснаас хойш удаашраад байсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өнгөрсөн долоо хоногт нэлээдгүй идэвхтэй байсан.

    Тодруулбал, 12 дугаар сарын 19-ний өдрөөр эцэслэгдсэн долоо хоногт нийт 22 хэлцэл баталгаажиж, 266.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Нүүрсний арилжаа энэ сард харьцангуй багасаад буй ч төмрийн хүдрийн арилжаа нэмэгдснээр нийт үнийн дүнгийн 179.5 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн юм. Төмрийн хүдрийн үнэ 11 дүгээр сард сүүлийн 2 жил орчмын хугацаан дахь дээд цэгтээ хүрээд байсан. Харин 12 дугаар сар гарснаас хойш ханш бага зэрэг буурсан ч оргил цэгтээ ойрхон хэвээр байна.

    Арилжаалагдсан үнэ оны эхнээс 21.7 хувиар өссөн. БНХАУ-ын гангийн гарц буурсан ч үйлдвэрүүд нөөцөө нэмэгдүүлж байгаа нь төмрийн хүдрийн ханшид дэмжлэг болж байна. Харин цаашид олон улсын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт буурах хандлагатай байгаа тул төмрийн хүдрийн ханш ойрын хугацаанд бага зэрэг буурах төсөөлөлтэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих