logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-д бодлогын хүү буурах хүлээлт нэмэгдэж, алтны үнэ түүхэн дээд түвшнээ дахин шинэчлэв
    Robin Paxton, Preeti Soni
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 22 14:10
    337

    Зургийг: Akos Stiller/Bloomberg

    Сүүлийн байдлаар унц нь 4,404.12 ам.долларт арилжаалагдаж байна

    (Bloomberg) -- Олон улсад геополитикийн зөрчлүүд хурцдаж, АНУ-д Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин бууруулна гэдэгт хөрөнгө оруулагчид мөрийцөж эхэлснээр алтны ханш бүх цаг үеийн дээд түвшнээ дахин шинэчиллээ. Ингэснээр алт сүүлийн 40 гаруй жилийн хамгийн өндөр өсөлттэй жилээ үдэх нь тодорхой болж байна. Даваа гарагт унц алтны үнэ 1.5 хувиар өссөнөөр аравдугаар сард хүрч байсан дээд түвшин болох 4,381 ам.доллароос давсан.

    gold.png

    Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт гарсан АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд нь ирэх оны төлөвийг тодорхойлоход хангалтгүй байсан ч Холбооны нөөцийн банк 2026 онд бодлогын хүүгээ хоёр удаа бууруулна гэсэн хүлээлт арилжаалагчдын дунд давамгайлж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төв банканд хүүгээ дорвитой бууруулж эхлэх шахалт үзүүлж буй. Мөнгөний бодлого зөөлрөх нь хүүгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд болох алт, мөнгөний ханшид эерэг нөлөө үзүүлдэг юм.

    Үүнээс гадна сүүлийн долоо хоногуудад олон улсад геополитикийн сөргөлдөөн даамжирснаар эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн эрэлт нэмэгдэж байна. АНУ Венесуэлийн газрын тосны тээвэрлэлтэд хориг тавьж, Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрын эсрэг арга хэмжээгээ чангаруулаад байгаа. Мөн Украин улс анх удаагаа Газар дундын тэнгист ОХУ-ын газрын тос тээвэрлэгч хөлөг рүү довтолсон юм.

    Ингэснээр алт болон мөнгөний ханшийн 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жил нь 2025 он болохоор байна. Энэ он гарсаар алтны үнэ 65 гаруй хувиар өсөхөд төв банкнуудын идэвхтэй худалдан авалт, мөн алт дагадаг биржээр арилжаалагддаг сангууд (ETF) руу орох урсгал нь гол дэмжлэг болж буй.

    Cэтгэгдэл бичих