
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээл 2026 онд Уолл-Стритийн хамгийн анхаарал татсан талбар болохоор байна. Учир нь ирэх оноос тус зах зээлийг чиглэх олон жилийн хөрөнгө оруулалтын урсгалын мөчлөг эхэлнэ гэж хөрөнгийн удирдлагын менежерүүд үзэж буй аж.
Энэ он гарснаас хойш хөгжиж буй зах зээлийн хувьцаанууд 2017 оноос хойш анх удаа АНУ-ын хувьцаануудыг давсан гүйцэтгэлтэй байгаа. Түүнчлэн бондуудын өгөөж АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөжтэй харьцуулахад сүүлийн 11 жил дэх хамгийн бага зөрүүтэй болсныг “Bloomberg”-ийн шинжээчид онцолжээ.
Үүний зэрэгцээ энэ онд бага өгөөжтэй санхүүжилт татаж, өндөр өгөөжтэй активт хөрөнгө оруулдаг “carry trade” стратегиуд 2009 оноос хойших хамгийн сайн гүйцэтгэлтэй оноо үдэх төлөвтэй болж байна.
“Bank of America”-ийн Лондонд зохион байгуулсан хөрөнгө оруулалтын бага хурлын үеэр 300 гаруй хөрөнгө оруулагч оролцсоны дийлэнх нь хөгжиж буй зах зээлд эерэг хүлээлттэй байна гэж үзэж байсан юм.