logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монголбанк: Нүүрсний үнэ сэргэх хандлага ажиглагдахгүй байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 22 10:24
    362

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Банкны салбарт уул уурхайн салбарын зээлийн төвлөрөл өндөр байна

    Нүүрсний үнэ сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа нь төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод дарамт учруулахаар буйг Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын тайланд тодотгосон байна.

    Зохицуулагч байгууллагуудын бодлогын нөлөөгөөр импорт саарч, экспортын хэмжээ нэмэгдсэнээр гуравдугаар улиралд төлбөрийн тэнцэл ашигтай гарсан ч энэ нь тогтвортой хадгалагдах эсэх нь тодорхойгүй байна.

    Тухайлбал, ирэх онд Оюу толгой компанийн арилжааны зээлийн төлбөр төлөгдөж эхлэн, Засгийн газрын бондын эргэн төлөлт хийгдэх зэргээс шалтгаалан санхүүгийн дансны ашиг буурч, төлбөрийн тэнцэлд дарамт учруулж болзошгүй юм. Импорт саарсан нь гаалийн татварын орлого буурахад нөлөөлсөн. Оны эцэст төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасрана гэж тооцоолсон талаар Сангийн сайд мэдээлж байгаа.

    Банкны салбарт уул уурхайн салбарын зээлийн төвлөрөл өндөр байгаа тул нүүрсний үнийн уналт үргэлжлэх тохиолдолд салбарын орлого буурч, зээлийн чанар муудах эрсдэлтэй. Цаашлаад уул уурхайн салбараас өндөр хамааралтай худалдаа, тээврийн салбарын орлого хумигдана. Ингэснээр эдгээр салбарын зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж, банкны салбарын ашигт ажиллагаанд нөлөөлж болзошгүйг тайланд дурджээ.

    Хэдийгээр гуравдугаар улирлаас уул уурхайн салбарын борлуулалт сэргэж, 30 их наяд төгрөгт хүрсэн ч тус салбараас өндөр хамааралтай тээврийн салбарын орлого 6.3 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар буурсан үзүүлэлт юм.

    Тиймээс банкнууд ирэх улиралд аж ахуй нэгжүүдийн зээлийн нөхцөлөө бага зэрэг чангаруулах бол иргэдийн зээлийн нөхцөлөө бага зэрэг сулруулах хүлээлттэй байна.

    Cэтгэгдэл бичих