logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-д коксжих нүүрс VIII сараас хойших хамгийн өндөр үнийн өсөлттэй долоо хоногоо үдэв
    Katharine Gemmell
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 22 09:58
    426

    Зургийг: Na Bian/Bloomberg

    Коксжих нүүрс долоо хоногийн дүнгээр 8 хувийн өсөлт үзүүлэв

    (Bloomberg) -- Зах зээлийн ерөнхий сентимент сайжирснаар БНХАУ-д коксжих нүүрсний үнэ долоо хоногийн дүнгээр VIII сараас хойших хамгийн өндөр өсөлт үзүүллээ. Пүрэв гарагт Даляний таваарын бирж дэх коксжих нүүрсний фьючерс үнэ 6 хувиар огцом өсөөд баасан гарагт эргэн буурсан. Гэхдээ долоо хоногийн дүнгээр 8 хувийн өсөлттэй байлаа.

    COKING COAL.JPG

    Мөн гангийн өөр нэг түүхий эд төмрийн хүдрийн үнэ аравдугаар сараас хойших хамгийн өсөлттэй долоо хоногоо үдсэн байна. Хөрөнгийн урсгал сайжирч, зах зээлийн хүлээлт эерэг тал руу хэвийж буй нь коксжих нүүрсний үнийн өсөлтийг дэмжсэнийг "Galaxy Futures"-ийн шинжээчид онцолжээ. Мөн БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах анти-инволюцын арга хэмжээ мөн хувь нэмэр оруулж байна.

    Цаашид ган, коксны үйлдвэрүүдийн өвлийн нөөц бүрдүүлэлт, нүүрсний уурхайнууд оны эцэст олборлолтоо багасгах зэрэг нь коксжих нүүрсний эрэлт-нийлүүлэлтийн тэнцвэрийг ялимгүй сайжруулж магадгүй гэж Galaxy Futures үзжээ.

    Cэтгэгдэл бичих