
Зургийг: Brendon Thorne / Bloomberg
(BloombergNEF) -- 2015 онд олон улсын эрчим хүчний эх үүсвэрийн 38 хувийг бүрдүүлж байсан нүүрс 2024 онд 33 хувийг эзэлжээ.
Хэдийгээр эх үүсвэрт эзлэх хэмжээ нь буурч буй ч 2020 оноос хойш бодит хэмжээгээрээ өсөх чиг хандлагатай байна. 2024 онд нийт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн буюу 9.9 петаватт эрчим хүч үйлдвэрлэсэн. Ихэнх бүс нутагт хуучирсан нүүрсний цахилгаан станцуудыг хаах, шат дараатайгаар зогсоох ажиллагаа явагдаж буй ч Ази, номхон далайн бүс нутаг нүүрсний эрчим хүчний гол төв хэвээр байна.
Тухайлбал, 2024 онд Эх газрын Хятад, Энэтхэг, Вьетнам болон Индонез нүүрсний эрчим хүчний ойролцоогоор 71 хувийг бүрдүүлсэн. Эрчим хүчний эрэлт хурдацтай өсөж байгаатай зэрэгцэн эдгээр улсын дотоодын их хэмжээний эх үүсвэр илүү хямд байгаа нь үүнд голлон нөлөөлж буй.
Харин карбон бага ялгаруулдаг технологиудаар гарган авсан эрчим хүсний эх үүсвэр 2024 онд түүхэн дээд түвшинд хүрч олон улсын эрчим хүчний эх үүсвэрийн 43 хувийг бүрдүүлсэн. Үүнд нар болон салхины эрчим хүч гол жин даржээ.