logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    БНСУ воны ханшийг дэмжихийн тулд бүх боломжит арга хэмжээг авч байна
    Tian Chen, Susie Kang
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 19 15:24
    355

    Зургийг: SeongJoon Cho / Bloomberg

    2025 оны II хагаст воны ханш ам.долларын эсрэг 8 хувиар суларчээ

    (Bloomberg) – Өмнөд Солонгосын воны ханшийн уналтыг зогсоох оролдлого өдөр ирэх тусам эрчимжиж байна. Пүрэв гарагт тус улсын Сангийн яам валютын зах зээлийн тогвторгүй байдал нэмэгдэж буй тул шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авахаа анхааруулсан. Мөн Засгийн газраас дотоодын зах зээлд ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд валютын зохицуулалтыг сулруулсан юм.

    WON.png

    Энэ оны хоёрдугаар хагаст воны ханш ам.долларын эсрэг ойролцоогоор 8 хувиар суларсан. Воны ханшийн уналт үргэлжлэх нь хөрөнгө оруулалтын гадагш чиглэсэн урсгал нэмэгдэх, импортын инфляц эрчимжих эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна Төв банкны эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний зөөлөн бодлогод сорилт болж байгааг шинжээчид анхааруулж буй.

    Одоогоор БНСУ-ын Үндэсний Тэтгэврийн сан нь валютын зах зээлд дэмжлэг үзүүлэх чухал хэрэгсэл хэвээр байгаа. Тус сан воны ханшийг дэмжихийн тулд өөрийн эзэмшилд буй ам.доллароо борлуулснаа мэдээлсэн. Мөн брокерын үйлчилгээ үзүүлэгч компаниуд гадаадын хувьцааны маркетингаа түр зогсоохоор шийдвэрлэжээ.

    Воны ханшийн хөдөлгөөнийг харвал сүүлийн байдлаар ам.доллартой харьцах спот ханш нь 1,477-д хүрсэн нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм. Үүнтэй харьцуулахад 1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр спот ханш “1,500”-ийн түвшинд хүрч байжээ. 

    Cэтгэгдэл бичих