logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар 2021 оноос хойш буурах хандлагатай байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 19 14:40
    345

    Зургийг: С.Батсайхан

    III улирлын байдлаар хувьцааны арилжаа ₮144.9 тэрбум хүрч, 3 жилийн өмнөхөөс 12 хувиар өсжээ

    Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар 2017 оноос хойших доод цэгтээ хүрээд буйг Санхүүгийн зохицуулах хорооны сүүлд нийтлэгдсэн тайлан харууллаа.

    2025 оны гуравдугаар улирлын эцэст нийт эргэлтэд гарсан хувьцааны 1.1 хувь нь арилжаалагдсан байгаа нь сүүлийн найман жил дэх хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар буурсан үзүүлэлт бөгөөд 2021 оноос хойш хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар ерөнхийдөө буурах хандлагатай байна.

    Нийт зах зээлийн үнэлгээ 2022 оноос хойш бараг 3 дахин өссөн ч хувьцааны арилжааны хэмжээ төдийлөн нэмэгдээгүй. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 144.9 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсан нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 12 хувиар өссөн дүн юм.

    Тайланд тусгаснаар хөрвөх чадвар бага байгаа нь хувьцааны хэт өндөр төвлөрөлтэй холбоотой аж. Топ-20 индексийн сагсад багтдаг компаниудын хувьцааны 80 хувийг цөөн тооны томоохон хувьцаа эзэмшигчид эзэмшиж буй. Хэдийгээр нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа ч тэдгээрийн нийт эзэмшиж буй хувь хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй хэвээр байна.

    Cэтгэгдэл бичих