
Зургийг: Bryan van der Beek / Bloomberg
(Bloomberg) -- Oracle тэргүүтэй АНУ-ын хөрөнгө оруулчагчид “TikTok”-ийн АНУ дахь бизнесийг худалдан авахаар БНХАУ-ын ByteDance компанитай гэрээ байгууллаа. Тодруулбал, TikTok болон ByteDance хувьцааны дийлэнх хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид эзэмших Хамтарсан түншлэл АНУ-д байгуулах гэрээнд гарын үсэг зурсан талаар “TikTok”-ийн Гүйцэтгэх захирал ажилтнууддаа мэдээлсэн.
Энэхүү хэлцэл нь 2026 оны нэгдүгээр сарын 22-нд эцсийн байлаар хаагдах төлөвтэй буй ч БНХАУ-ын хууль зохицуулалтын байгууллагууд шилжүүлгийг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Хөрөнгө оруулагч АНУ-ын компаниудын зүгээс “TikTok”-ийн дата мэдээллийг хамгаалахын зэрэгцээ контентийн зохицуулалт, аюулгүй байдлыг алгоритм зэргийг хянах бие даасан нэгж болон ажиллах юм байна. Энэхүү мэдээллийн дараа “Oracle”-ийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар зургаан хувиар өссөн юм.