logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    WSJ: OpenAI $100 тэрбумыг татан төвлөрүүлэхээр зорьж байна
    Kate Clark, Berber Jin
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 19 10:25
    275

    Зургийг: Kosuke Okahara / Bloomberg

    Уг хөрөнгө оруулалтыг бүрэн хэмжээнд татаж чадвал зах зээлийн үнэлгээ нь $830 тэрбум хүрнэ

    (Bloomberg) -- OpenAI компани амбицлаг өсөлтийн төлөвлөгөөгөө санхүүжүүлэхийн тулд 100 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэхээр зорьж буйг Wall Street Journal сонин мэдээллээ. Хэрэв уг хөрөнгө оруулалтыг бүрэн хэмжээнд татаж чадвал компанийн үнэлгээ 830 тэрбум ам.долларт хүрч болох юм.

    Санхүүжилт татах үйл явц одоогоор эхний шатандаа явж байгаа. Хамгийн эртдээ ирэх оны нэгдүгээр улирлын төгсгөлд эцэслэгдэх төлөвтэй байна. Эцсийн зах зээлийн үнэлгээ болон татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх боломжтой бөгөөд хөрөнгө оруулагчид зорьсон хэмжээнд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

    OpenAI компанид хиймэл оюуны модель хөгжүүлэх, хурдацтай хувьсаж буй зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд их хэмжээний хөрөнгө шаардлагатай болоод буй. Энэ оны эхээр SoftBank тус компанид 30 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулахаар тохиролцсон. Үүний тулд 10 дугаар сард Nvidia компанид эзэмшдэг хувьцаагаа 5.8 тэрбум ам.доллараар борлуулсан аж. OpenAI нь энэ оны сүүл гэхэд “SoftBank”-аас үлдсэн 22.5 тэрбум ам.долларын төлөвлөгөөт санхүүжилтийг хүлээн авах ёстой юм.

    Cэтгэгдэл бичих