logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Хиймэл оюун ба компанийн засаглалын шинэчлэл 2026 онд Азийн хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлнө
    Malavika Kaur Makol, Abhishek Vishnoi, Jeanny Yu
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 18 15:12
    225

    Зургийг: Andrey Rudakov / Bloomberg

    Японы дунд хэмжээтэй компаниуд бүтцийн өөрчлөлтөөс ашиг хүртэх боломжтой

    Дэлхийн худалдааны хурцадмал байдал намжихтай зэрэгцэн Азийн орнуудын бодлогын шинэчлэл, дотоод эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2026 онд хөрөнгө оруулалтын шийдвэрт илүү чухал үүрэг гүйцэтгэхээр байгааг шинжээчид онцолж байна.

    Тухайлбал, Япон, Өмнөд Солонгосын хувьцаанууд компанийн засаглалын өөрчлөлтөөс онцгой ашиг хүртэх боломжтой бол БНХАУ, Энэтхэгийн Засгийн газрын бодлогын дэмжлэг хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгоно гэж “Fidelity International” болон “T.Rowe Price Group”-ийн шинжээчид үзэж байна.

    Зургийг: Bloomberg

    Сүүлийн жилүүдэд Японы дунд хэмжээтэй компаниуд болон банкнуудыг анхааралгүй орхисон боловч циклээс шалтгаалсан дэмжлэг болон бүтцийн өөрчлөлтөөс ашиг хүртэх боломжтой гэдгийг онцолсон.

    Хиймэл оюунтай холбоотой хувьцааны өсөлт, шинэ Ерөнхий сайдын бодлого зэргээс үүдэн Японы Topix индекс энэ онд 20 орчим хувиар өсөөд буй.

    Хятад улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, дефляцын дарамт, дотоод эрэлт сул зэрэг сорилтуудтай тулгарч байгаа. Бодлого тодорхойлогчдын зүгээс дэмжлэгээс илүү бүтцийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн шинэчлэлт, бие даасан байдлыг бэхжүүлэх, технологийн удирдлагад төвлөрч байна.

    Тэгвэл энэхүү стратегийн шилжилт технологи, дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт урт хугацаанд ашигтай байх ёстой гэдгийг “JPMorgan”-ийн шинжээчид тодотгосон. CSI 300 индекс энэ онд 16 хувиар өссөн юм.

    Cэтгэгдэл бичих