logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Japan Times: Япон улс үл хөдлөх хөрөнгө эзэмших иргэдэд иргэншлээ баталгаажуулах шаардлага тавина
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 18 14:04
    344

    Зургийг: Kiyoshi Ota / Bloomberg

    2024 онд нийт үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтын 3.1 хувийг гадаадын иргэд, ААН-үүд бүрдүүлжээ

    Япон улс 2026 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө эзэмших хүсэлтэй иргэдэд иргэний харьяаллаа баталгаажуулах шаардлага тавихаар болсныг Хууль зүйн сайд нь мэдээллээ. Ингэснээр тус улс дотоодод хэр олон гадаадын иргэн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буйд хяналт тавих боломжтой болох аж.

    Японы Ерөнхий Сайд Санаэ Такаичигийн Засгийн газар үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлын шалтгаанаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах гадаадын иргэдийн тоог хязгаарлахаар зорьж буй.

    Энэхүү журам хэрэгжсэнээр Үл хөдлөх хөрөнгө эзэмшигчээр бүртгүүлэхийн тулд тухайн худалдан авагч нь өөрийн иргэншлээ мэдээлэх ёстой болно. Гэхдээ аль хэдийн үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээ авсан хүмүүсийн хувьд Японы Засгийн газарт дахин шинээр бүртгүүлэх эсэх нь өөрсдийнх нь сонголт байх юм. Иргэний хувийн мэдээллийг хамгаалахын тулд тухайн хүний иргэншлийн мэдлээллийг олон нийтэд нээлттэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр үзүүлэхгүй аж.

    Тус улсад 2024 оны төсвийн жилд нийт 113,827 үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтын 3.1 хувийг гадаадын иргэд болон ААН-үүд бүрдүүлж байжээ.

    Cэтгэгдэл бичих